Шууд Chart

Олон улсын боловсролын үзэсгэлэн энэ сарын 19-20-нд болно

2016-03-10 11:19:57

Олон улсын боловсролын 20 дахь удаагийн үзэсгэлэн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Blue sky” зочид буудалд болно. Уг үзэсгэлэнд 15 гаруй орны 40 гаруй шилдэг их, дээд сургууль оролцох юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Солонгос улсын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөр мөн тус улсад суралцах визийн талаар Солонгос улсын Элчин сайдын яам мэдээлэл өгнө.

Мөн Орос болон Герман улсаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой. Бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдах ажээ. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Олон улсын боловсролын үзэсгэлэн энэ сарын 19-20-нд болно   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй