
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.
Төслийн чиглэл:
нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
оюутны суралцах орчныг сайжруулах;
оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
дотуур байрны орчныг сайжруулах;
оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
дотоодын оюутан солилцоог дэмжих;
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Төслийн баг:
бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг ажиллана.
Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна.
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://www.meds.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас танилцана уу.
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлагдлаа | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.