![](/uploads/201309/news/thumb/5dc1d2c722943d8b7f3f4d48417df36d_x3.jpg)
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 11 дэх жилдээ зарлалаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой аж. Түүнээс гадна өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх шаардлагатай юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэб сайтын “Ажлын байр” холбоос болон Голомт банкны лавлах утас 1646-аар холбогдож авах боломжтой.
Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдлаа | ||
Үзсэн: 1663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.