Шууд Chart

“Оюутан цэрэг-2016” хөтөлбөр эхэллээ

2016-03-10 15:56:34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамарсан бол энэ жил 1000 орчим оюутан хамрагдаж байна. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт хэрэгжих юм. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан, МУИС-иас 150 гаруй оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Өнгөрсөн жилийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт оролцсон оюутан-цэргүүд сургалтын хөтөлбөрөө бүрэн биелүүлж, маш идэвхтэй сайн суралцаж буудагч-тасгийн дарга мэргэжил эзэмшиж хугацаат цэргийн албан хаагчидтай эн зэрэгцэхүйц сайн суралцсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцээд хангалттай гэж үзэн, хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан цэрэг” сургалтад  хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусган УИХ-д өргөн бариад байгаа гэдгийг энэ үеэр дуулгалаа.

Өнгөрсөн жил хэрэгжсэн хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлж,  цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн гэж үзэж буй.  Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн,  залуус цэрэг эх  оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсныг энэ үеэр  онцлон хэлж байлаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Оюутан цэрэг-2016” хөтөлбөр эхэллээ  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй