Шууд Chart

БОНХАЖЯ, Япон улсын Нагояа их сургуультай хамтран ажиллана

2016-03-10 16:50:33

БОНХАЖЯ, Япон улсын Нагояа их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахтай холбогдуулан ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатар, Япон улсын Нагояа их сургуулийн гамшгийг бууруулах судалгааны төвийн ерөнхийлөгч, зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор ноён Ясухиро Сузукитэй уулзлаа.

Уг уулзалтаар олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг нууруудыг хамгаалах Рамсарын конвенцид нэгдэж амжаагүй нууруудыг нэгтгэх, судалгааны салбар төвүүдийг бий болгох, мөн Нагояагийн их сургуульд боловсон хүчин бэлтгэх болон санамж бичиг байгуулах талаар ярилцсан юм.

Ноён Ясухиро Сузуки ЦУНБХТ-ийн музей, химийн лабораторийг үзэж сонирхсон бөгөөд ирэх тавдугаар сард тус төвтэй хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар боллоо.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

БОНХАЖЯ, Япон улсын Нагояа их сургуультай хамтран ажиллана   
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй