Шууд Chart

НӨАТ-ын баримт цуглуулах шаардлагагүй болно

2016-03-11 08:09:50

НӨАТ-ын шинэчилсэн хуулийн хүрээнд татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20 хувь, худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал сугалаа хэлбэрээр буцаан авах боломж бүрдсэн. Ингэхдээ иргэд бараа худалдан авсан баримтаа ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх шаардлагатай болж буй.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслөөс цахимаар бүртгүүлэхдээ заавал баримт ашиглах шаардлагагүй болгохоор ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, иргэд иргэний үнэмлэх эсвэл банкны карт зэрэг өөрийгөө нотлох ямар нэгэн бичиг баримтаараа дамжуулаад автоматаар ebarimt.mn-д бүртгэдэг болох юм байна. Энэ технологийг кассын машин дээр хөгжүүлэх туршилтын ажил эхэлчихсэн байгаа гэдгийг мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслөөс хэлж байна. Түүнчлэн энэ ажлыг ирэх зургаадугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

НӨАТ-ын баримт цуглуулах шаардлагагүй болно  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй