![](/uploads/201309/news/thumb/e1893e9dd562895ac18d28680598202e_x3.jpg)
Автозамын нэгдүгээр эгнээгээр маргаашнаас стандартын шаардлага хангасан таксинууд зорчиж эхэлнэ. Тодруулбал, Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана.
Мөн зорчигч гараа өргөсөн газар бүрээс хүн авахгүй байх талаар зохицуулалт хийж эхэлжээ. Нийслэлд одоогоор XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хорооллын туслах зам, “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд, “Центрпойнт” (Голомт төв), ТБД андууд (ХААН банкны урд), Капитрон банк (103-ын уулзварын урд), Үндэсний номын сангийн өмнө, “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талын зогсоол зэрэг нийт 13 зогсоол бүрэн ашиглалтад орсон байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн одоогоор Тээврийн дээд сургууль, Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол барьж байна. Төлөвлөгөө ёсоор бол нийслэл 2014 он гэхэд таксины 27 зогсоолтой болох юм.
579 такси нэгдүгээр эгнээгээр зорчино | ||
Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.