"Хоёр хүүхдээ хөтлөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал 94-94 ӨВР дугаартай машины жолооч зам тавьж өгөөгүй учир уурандаа машиныг нь цохисны төлөө жолооч гарч ирээд хүүхдүүдийнх нь нүдэн дээр аавыг нь ийнхүү хэрцгийгээр зодсон байна. Энэхүү балмад этгээдийг таньж мэддэг нь хуулийн байгууллагад нь мэдэгдэж зохих ёстой" гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн хэв журмын цагдаагийн алба хаагчид гуравдугаар сарын 9-ний 18:00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 3-р сургуулийн орчим зам дээр зодоон болж байгаатай таарч, газар дээр нть таслан зогсоосон байна. Тухайн үед ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн М-ийг Өвөрхангай аймгийн харьяат иргэн зодож танхайрч байжээ. Хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, жолоочийг шалгаж байгаа ажээ.
Өвөрхангайн танхайрсан жолоочийг баривчилжээ | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.