Шууд Chart

48 сонсогч ОХУ руу суралцахаар мордлоо

2013-09-30 11:08:05

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулиудад Монголын цэргийн албан хаагчдыг суралцуулах тухай 1993 онд байгуулсан гэрээ ёсоор сургалтын бүх зардлыг Монголын тал бүрэн хариуцах болсон.

Гэрээ ёсоор энэ жил 48 сонсогч ОХУ руу суралцахаар явжээ. Дашрамд дуулгахад, Монгол улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан 2006 оны гэрээгээр хөнгөлөлттэй буюу буцалтгүй тусламжаар цэргийн боловсон хүчин бэлтгэх ажил өргөн хүрээнд тусгагдсан. Ингээд тухайн онд 24 офицер, ахлагч суралцуулахаар явуулж байсан бол суралцагсдын тоо жил бүр нэмэгдэж  одоо ОХУ-ын цэргийн академи, их сургуулиуд нийт 340 гаруй албан хаагч сурч байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

48 сонсогч ОХУ руу суралцахаар мордлоо  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй