
Өнөөдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны дээвэр дээрээс сурагч охин үсэрч, амиа хорлохыг завдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Онцгой байдлын албан хаагчид болоод эмнэлэгийн ажилчид шуурхай ажилласны үр дүнд охиныг аварч чаджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар охин 10 дугаар ангийн сурагч бөгөөд охины ээж дээвэр дээр гарч, охинтойгоо ярилцсан байна. Одоогоор охин ямар шалтгаанаас болж энэхүү болчимгүй үйлдлийг хийсэн нь тодорхойгүй байгаа ажээ.
Амиа хорлохыг завдаж байсан охиныг аварлаа | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.