Шууд Chart

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт автомашины толь алдсан иргэд хандана уу

2016-03-11 16:27:57

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны нэгдүгээр сараас эхлэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр нийт 30 орчим удаагийн үйлдлээр орон сууцны хорооллын авто зогсоолуудаар тавьсан "тоёото приус-20" маркийн автомашины толь хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэн саатуулан шалгаж байна.

Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 19 настай Э, М нар үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод байгаа юм. Уг этгээдүүд нь хулгайн замаар олсон "тоёото приус-20" маркийн автомашины толийг авто сэлбэг зарна гэсэн фэйсбүүк хаяг нээж иргэдэд 150.0-180.0 төгрөгөөр худалддаг байсан болох нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм.

Иймд 2016 оны нэгдүгээр сараас хойш Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "тоёото приус-20" маркийн автомашины толио сууриар нь алдсан иргэд байвал Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн 80800137, 88220023 дугаарын утсаар холбогдоно уу.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн автомашинаа харуул хамгаалалттай, зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суурилуулж, эд хөрөнгөө аливаа гэмт хэргийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, интернэтэд тавигдсан зах зээлийн ханшнаас доогуур худалдан борлуулж байгаа эд зүйлийг худалдан авахдаа сайтар шалгаж, эх сурвалжийг нь судлаж, худалдан авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт автомашины толь алдсан иргэд хандана уу  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй