Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгууллаа.
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвүүдээр, тус цагдаагийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт” хөтөлбөр, хэрэгжүүлэх журам, Сонгуулийн тухай хууль, сонгуулийн үед ажилтны анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагаа сэдвүүдээр хичээл заав.
Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, санал асуулга авлаа.
Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.