Шууд Chart

Энэ сарын 25-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

2016-03-14 10:00:00

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Үүний дагуу энэ сарын 25-ны 00.00 цагаас зуны цагийн хуваарьт шилжинэ. Иймд иргэн та энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, компьютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан тохируулах шаардлагатай. 

Зуны цагийн хуваарь 2016 оны гуравдугаар сарын 25-наас 2016 оны есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: Web admin

Энэ сарын 25-нд зуны цагийн хуваарьт шилжинэ  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй