Шууд Chart

ӨНӨӨДӨР: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мэдээлэл хийнэ

2016-03-14 07:33:07

11.00 цагт: "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс гээд олон амьтан бас оролцох юм. Мөн саяхан дэлхийн циркчдийн тэмцээний цомуудыг хамаад ирсэн монголчууд ч бас оролцоно. Утас: 99093025


11.00 цагт:  Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хэрэглэгчийн‬ эрх ашиг зөрчигдсөн маргаанд хууль зүйн стратегийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байгаа талаар мэдээлэл өгч, санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод болно. Утас: 98066116


11.00 цагт: Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн эрх зөрчигдөж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан талаар Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хэвлэлийн хурал зарлалаа.


12.00 цагт: Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн Бичиг занги төрийн бус байгууллагаас Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчидад туслах аян зарлаж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Дөрвөн төрлийн халдварт өвчний дэгдэлт дээд цэгтээ тулж, Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсон нь хүүхдүүдийн аминд хүрч байгаа талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Эх орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашдын бодлого зорилго чиглэлийн талаар зөвлөлдөн дуу хоолойгоо нэгтгэн нийтэд хүргэх "Хөгжил ба эмэгтэйчүүд" чуулган Хүүхдийн урлан бүтээх төвд болно.


14.30 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Дүнжингарав худалдааны төвд дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно. Хуралдаанаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний өргөдлийн асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


15.00 цагт: Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” Чингис зочид буудалд эхэлнэ.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мэдээлэл хийнэ  
Үзсэн: 3622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2016-03-15 09:50
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИРЭЭДҮЙГ ШАШИН ЭЛДЭВ БУЗРААР БОХИРДУУЛЖ БОЛОХГҮЙ ТУЛ ТУС ЯАМНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГЫГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРИЙН ХҮН БАРИХ ЁСТОЙ ГЭТЭЛ НАСАНБАЯР ДАРГА БҮҮР РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛД ӨӨРӨӨ ДЭЛГЭРҮҮЛЖ БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТЭЭР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН БҮХ БАГШ НАРТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙСАН БАРИМТЫГ ЗӨӨВӨРЛӨСӨН ОРОСУУД НЬ YOU TUBE SOCIAL SITE УУДААР ТАВЬСАН БНЛЭЭ. ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛОСОН ҮЙЛДЭЛ ЭНЭ ДАРГА ХИЙСЭН НЬ САНААТАЙ ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЯАГААД ГЭВЭЛ ИЙМ ТОМ АЛБА ХАШДАГ ДАРГА ЭЛДЭВ СУРГАЛТ НОМЛОЛЫН АРД ЮУ БАЙГААГ СУДЛАХГҮЙ, МЭДЭЛГҮЙ НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ БХГҮЙ. ТЭГЭЭД Ч ЯМАР Ч ТЕНДЕРГҮЙГЭЭР ИХ МӨНГӨ СУРГАЛТ ЯВУУЛСАН ОРОСУУДАД ӨГСӨН ГЭЖ БАЙГАА - See more at: http://www.unen.mn/content/60348.shtml?alias=video#sthash.wGzvzaH3.dpuf
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2016-03-14 13:03
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИРЭЭДҮЙГ ШАШИН ЭЛДЭВ БУЗРААР БОХИРДУУЛЖ БОЛОХГҮЙ ТУЛ ТУС ЯАМНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГЫГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРИЙН ХҮН БАРИХ ЁСТОЙ ГЭТЭЛ НАСАНБАЯР ДАРГА БҮҮР РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛД ӨӨРӨӨ ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙСАН БАРИМТЫГ ЗӨӨВӨРЛӨСӨН ОРОСУУД НЬ YOU TUBE SOCIAL SITE УУДААР ТАВЬСАН БНЛЭЭ. ҮНДСЭН ХУУЛИАР ХОРИГЛОСОН ҮЙЛДЭЛ ЭНЭ ДАРГА ХИЙСЭН НЬ САНААТАЙ ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЯАГААД ГЭВЭЛ ИЙМ ТОМ АЛБА ХАШДАГ ДАРГА ЭЛДЭВ СУРГАЛТ НОМЛОЛЫН АРД ЮУ БАЙГААГ СУДЛАХГҮЙ, МЭДЭЛГҮЙ НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ БХГҮЙ. ТЭГЭЭД Ч ЯМАР Ч ТЕНДЕРГҮЙГЭЭР ИХ МӨНГӨ СУРГАЛТ ЯВУУЛСАН ОРОСУУДАД ӨГСӨН ГЭЖ БАЙГАА
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-14 12:20
93 ИЙН ЗАХИРАЛ БАЙСАН БАТСҮХ ГЭЖ АВГАЙ САЙДЫН ЗӨВЛӨХ УЛААН МҮҮНЧИН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР АГУУЛАГТ ГОЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮНИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ НАСАНБАЯР ГАРСАН Ч ЦААНА НЬ ЭНЭ МЭТИЙН МҮҮНИЙСТҮҮД ОЛОН БАЙНАА БНМД. ХҮРЭЭЛЭН. НБГ Т БАЙГААШҮҮ
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2016-03-14 11:24
сайн дураараа огцрох хэрэгтэй
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2016-03-14 11:24
сайн дураараа огцрох хэрэгтэй
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-03-14 10:52
ЭНЭ АВГАЙГААР ЯАДАГ ЮМ. САЛБАР ХАРИУЦСАН САЙД НЬ МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГГҮЙ ЮМУУ. ОЛОН НИЙТИЙН ДУРГҮЙ ХҮРГЭЖ БАЙГАА ХҮНИЙГ ТОМИЛСОН САЙД НЬ ҮЙЛДЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХИЙХ ЁСТОЙ ШТЭЭ
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-03-14 10:36
энэ нөгөө энхийн элчин сайд болгоод урлаг, боловсролынхны хошгируулаад байсан ажиллагаа мөн үү? бөгш нарыг насанбаяр шахаж дарамталж байгаад л энэ ажилдаа дуудаад оруулж суулгаад байсан даа.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-14 10:20
Ямар ТВ ээр шууд дамжуулдаг билээ
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2016-03-14 09:58
энэ шар авгай юугаа ярих вэ дэ. амьтны ажил үрэхийн нэмэр. хамаг бузар булай нь дэлгэгдчээд байхад. өөрийгөө өмгөөлөөд ч нэмэргүй. харин сайн дураараа ажлаа өгөе ө гэвэл өөрт нь өлзийтэй. эс тэгвээс бөмбөг тэсэрнэ шү, насанбаяр а
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-14 09:49
ажлаа өгчих хэрэгтэй шдээ. юундаа зууралдаад үхэл царайлаад байдаг байна аа.
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-14 09:45
Zugeer zailaa ajlaa yaraltai ogoo NAsanbayraa
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-14 09:45
МОНГОЛ НЬЮС ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ ДЭЭ.. ГАНЦ ЭНЭ САЙТАД ЭНЭ ТУХАЙ ГАРАХГҮЙ БАЙСАН. ЭНЭ ХҮН ХУДАЛ ГЭЖ ГҮРИЙГЭЭД Ч НЭМЭР АЛГА... ГЭРЧҮҮДИЙГ ХАМГААЛАХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАХГҮЙ БОЛ АМЬДААР НЬ ОРШУУЛЧИХ ВИЙ ДЭЭ
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-14 09:45
Zugeer zailaa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-14 09:23
Чи ерөөсөө л ажлаа л өгөх ёсётой. Төр шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстой
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-14 09:02
Насанбаяраа зүгээр л наад төрийн албанаасаа зайлаад өгөөч.Чи Мүүний асуудалд орооцолдож байна гэдэг чинь энэ асуудалд ямар нэг хэмжээгээр холбоотойг хэлээд байгаа бусуу

Бидэнтэй нэгдээрэй