Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн барилдаан буюу Харү башёгийн эхний өдрийн барилдаан дууслаа. Дээд зиндаанд манай найман бөх барилдаж байгаа. Энэ сарын башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдаж байна. Тэрбээр комүсүби Точиозантай барилдаж ошидаши мэхээр ялж эхний даваагаа авсан.
Харин Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Такарафүжитэй барилдаж ёрокири мэхээр, 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд секиваки Тоёоношиматай барилдаж мөн адил ёрокири мэхээр өвдөг шороодсон байна.
Хоёр аварга өвдөг шороодсон Харү башёгийн эхний өдрийн тойм /бичлэг/ | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.