Шууд Chart

М.Энхгэрэл: “Ингэний сүүн чихэр”-ийг 15 мянган төгрөгөөр худалдаалдаг

2016-03-15 16:08:04

Өмнөговь аймгийн Номгон суманд ингэний сүүгээр ирис, зөөлөн чихэр үйлдвэрлэж байна. Бид Номгон сумын Төхөм багийн иргэн М.Энхгэрэлтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм.

-Ингэний сүүг ашиглан амттан хийх санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?
-Бүр багад маань миний эмээ, ээж хоёр энэхүү аргыг хэрэглэж, амттан хийдэг байсан. Сүүлд буюу 2013 оноос бид албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү бүтээгдэхүүний гол түүхий эд нь ингэний сүү, элсэн чихэр байдаг. Хатууруулж, зөөлрүүлэх нь тухайн бүтээгдэхүүнд орох элсэн чихрийн хэмжээнээс шалтгаална.

-Тэгэхээр удам дамжин үйлдвэрлэл эрхэлж байна гэж ойлгож болох нь ээ. Бүтээгдэхүүнээ ер нь хаана үйлдвэрлэж байна?
-Тийм ээ. Ингэний сүүг боловсруулан чихэр хийх аргыг хоёр эгч маань, би ч өвлөн авсан. Одоогоор бүтээгдэхүүнээ өрхийн хэмжээндээ л үйлдвэрлэж байгаа. Ээж маань хөдөө хийдэг бол би сумын төв дээр үйлдвэрлэлээ явуулдаг.

-Ингэний сүүгээр амттан үйлдвэрлэж байгаа тань олны анхаарлыг их татаж байна. Ер нь анх яаж олон нийтэд хүргэж байв?
-Эхэндээ цагаан идээний үзэсгэлэн худалдаануудад оруулдаг байсан. Үзэсгэлэнг сонирхож буй хүмүүс авч, хэрэглэж үзсэнээр ам дамжин ярьж, хүмүүс мэддэг болсон л доо. Бид одоогоор нэр төрлөө олшруулж, ингэний сүүгээр шоколадтай набор, үзэмтэй чихэр зэргийг үйлдвэрлэхээр туршиж байгаа. Өнгөрсөн Цагаан сарын үеэр үзэм, самартай үрлэн чихэр хийж туршиж үзсэн. Болохоор юм билээ.

-Нэг кг чихрийг хэдээр борлуулж байна. Захиалга хэр их ирэх юм?
-15 мянган төгрөгөөр худалдаалдаг. Захиалга сүүлийн үед их байгаа. Гадаад, дотоодод байгаа ах дүү, хамаатан садандаа явуулах зорилгоор чихэр худалдан авдаг хүмүүс олширсон. Нийслэлээс ч нэлээд хэдэн захиалга ирсэн.

-Захиалгыг хэдэн кг-аас дээш авч байна вэ?
-2 кг-аас дээш захиалга авдаг.

-Тэгвэл ойролцоогоор өдөрт хэдэн кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Сүүний нийлүүлэлтээс болно. Их сүүтэй байвал бүтээгдэхүүн ихийг үйлдвэрлэнэ гэсэн үг. Бүтээгдэхүүн хангалттай байхад өдөртөө 10 кг орчим чихэр хийчихдэг.

-Сүүгээ худалдан авч байна уу. Эсвэл...?
-Энэ жилийн хувьд манайд гурван ингэ л ботголсон учраас сүүгээ худалдаж авч байгаа. Үнэ ханшийн хувьд өндөр байдаг учраас байнга бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд байдаггүй. Гэхдээ сүү худалдан авдаг байнгын түнштэй болох гэж байгаа.

-Хүмүүс энэ мэт бүтээгдэхүүнийг манай нутгийн “брэнд” гэдэг шүү дээ. Танай бүтээгдэхүүний хувьд ямар шагнал урамшууллыг авч байв?
-Анх “Шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” гэх шагналыг хүртэж байсан. Саяхан мөн цагаан идээний худалдаанаас шагнал хүртсэн.

-Танай бүтээгдэхүүнийг харж байхад сав, баглааны хувьд их цэвэрхэн харагдаж байсан?
-Сав, баглааны хувьд бид Улаанбаатар хотын “Хөх Монгол принт”-д  захиалж хийлгэдэг. Ер нь манай бүтээгдэхүүнүүд шат дамжлага бүртээ хүний гараар бүтдэг. Хэрчиж зүсэх, сав боодолд нь хийх зэрэг бүгд хүний гараар нэг бүрчлэн хийгддэг. Бид хүний хийдэг энэ бүх зүйлийг орлох технологийг судлаж байгаа ч одоогоор олж авч чадаагүй л байна.

-Ярилцсанд баярлалаа.

Харин бид дээрх мэдээлэлтэй холбогдуулан Өмнөговь аймгийн “Алтан говь” телевизийн 2014 онд хийсэн нэвтрүүлгийг хавсарган та бүхэндээ хүргэж байна. Бид нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр ийнхүү нийтэлж байгаа бөгөөд  нэвтрүүлэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шатыг өгүүлэх юм. Хүлээн авна уу.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

М.Энхгэрэл: “Ингэний сүүн чихэр”-ийг 15 мянган төгрөгөөр худалдаалдаг   
Үзсэн: 6729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
66.249.82.xxx [66.249.82.xxx] 2016-03-16 17:50
Ene egchiin utasnii dugaar hed yum boloo
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-16 09:32
Ашиг олохын тулд ард түмнээ саахраар бүү хордуул
216.123.206.xxx [216.123.206.xxx] 2016-03-16 09:09
Үнэ харин боломжийн байна гэж бодож байна. Болсон болоогүй гадаад чихэр гээд энэ зэргийн мөнгө төлөөд л идэж байгаа шүү дээ. Орлогоо бодоод манайхан элдэв юм холиод л чанараа муутгахгүй бол ч , сайхан мэдээ байна
27.123.215.xxx [27.123.215.xxx] 2016-03-16 08:00
Ингэний ааруул чинь хүүхдэд маш хэрэгтэй. Шээс алддаг, давсаг султай хүүхэд наадхыг чинь идээд л шээхээ больдог шүү дээ.
71.54.60.xxx [71.54.60.xxx] 2016-03-16 00:49
Yu ni untei bgaa yum. Xujaagaas oruulj irsen oros chixer geed 40, 50-aar zardag chixruud languunuudaar duuren bn. Ternii derged xarin ch tsever maliinxaa suu shimeer xiisen, organik buteegdexuuniig 25,000 geed zarsan ch bolno. Mongolchuud bid bie bienee demjij baij l bid yum xiij surna. Solongoschuud zuvxun uuriin ex orondoo uildverlsen baraa buteegdexuunuudiig avdag. Teriig xiij zarj bgaa uildveruud ni ch baraagaa chanartai sain xiideg. Bid iim zarchmiig ex orondoo "nutagshuulchixval" xujaagiin baraa xereglexee bolino. Bas xujaagiin baraanaas xordoxoo ch bolino. Amjilt
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2016-03-15 22:19
shn medee. tehdee heterhii unetei bna.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-15 19:08
Sahartai yum hiigeed hereggui , zugeer ingenii aariuulaa UB hotod hangalttai zaraachee, tomoohon delguuruuded niiluuleech, tehed l hangalttai orlogo olno, neriin delguur neevel buur sain baina, Emne- Gobichuudaa
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-15 19:06
Chiher yah be, gol ny ingenii aaruulaa hangallttai UB-d zaraachee,Ikh delguurt ch yum uu gadaadaas akh duu nar mn zahih yum, oldohgui baina
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-03-15 18:50
yun sahar vee. undesnii geed demjih geheer boldoggui yumaa. importiin chihrees unetei bna shde
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-15 18:40
ЗӨВ ШҮҮ
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2016-03-15 17:57
хаана худалддаг юм бэ,яаж захиалах ве,
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-15 17:02
saxaraas tatgalzad bxad yun saxartai tsagaan id ee ve
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2016-03-15 16:39
taatai saihan medee bna mongol uildverlel hugjih boltugai

Бидэнтэй нэгдээрэй