Шууд Chart

Ноцтой гэмтэлтэй 65 галт тэргийг ашиглалтаас гаргана

2016-03-15 10:40:52

"Ган зам" сонины өнөөдрийн дугаарт  "Ноцтой гэмтэлтэй 65 галт тэргийг актлах" талаар өгүүлжээ. Тодруулбал, Төмөр замын даргын өнгөрсөн оны тавдугаар сарын 15-ны өдрийн А-100 тоот тушаалын дагуу УБТЗ-ын ачааны паркийн 35 жилээс дээш ашигласан 784 галт тэрэгнээс нийтийн хэрэгцээний 431 галт тэрэгт оны өмнөхөн комиссийн үзлэг хийсэн байна. Удирдамжийн дагуу үзлэг, оношлогоо хийх явцад галт тэргүүдийн арал, тэвшний байдал нэлээд муудсан, гагнуур ихтэй, хүч нэмэгдүүлсэн нөхөөс тавьсан зэрэг гэмтэл илэрсэн аж. Түүнчлэн үзлэгт орсон 431 галт тэрэгнээс хүнд гэмтэлтэй 75, гэмтэлтэй 278, гэмтлийн зэрэг багатай 13 вагон байсан бөгөөд эдгээрээс техникийн ноцтой гэмтэлтэй, арал нь зэвэрсэн  арлын хотойлт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нийт 65 галт тэргийг актлахаар болсон байна.

Харин хүнд гэмтэлтэй 75 галт тэргийг нэг жил хүртэл хугацаанд байнгын хяналтын дор ашиглах гэнэ. Актлахаар санал болгож буй галт тэргүүдийн 64 нь үлдэх өртөггүй, нэг нь 4230517 төгрөгийн үлдэх өртөгтэй байгаа аж.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ноцтой гэмтэлтэй 65 галт тэргийг ашиглалтаас гаргана   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй