Шууд Chart

Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх хуваарь

2016-03-15 11:15:36

Өнгөрөгч оны 12 дугаар сараас Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпораци нарийвчилсан журмыг гаргаснаар уг хөтөлбөрийг эхлүүлж буй. Тодруулбал, түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх ажил өчигдөр Дархан-Уул аймгаас эхэлсэн.

Харин Улаанбаатар хотын хувьд “Буянт-Ухаа 2" хорооллын 350 орон сууцыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал ТОСК дээр хүлээн авна.

“Буянт-Ухаа 2" хороололд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харьяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулна. Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлах юм.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг
бүртгэх хуваарь

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд дараах аймгуудад  түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгууна.

  • Увс аймгийн Улаангом,
  • Ховд аймгийн Жаргалант,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган,
  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр 

Нэмж мэдээлэхэд, журмын дагуу түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж тус бүрт нь 5-30 хувийн квот олгохоор болсон. Үүнд, өндөр настанд 15 хувь, залуу гэр бүлд 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх хуваарь  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй