![](/uploads/201309/news/thumb/920e780708e4599f023d2275ac1dc236_x3.jpg)
“Гал үндэстэн” холбооныхон УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны гадаа жагсаж буу, тэсрэх бөмбөгтэй онцгой объект руу нэвтрэн үймээн дэгдээсэн хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж ийнхүү шуугиан дэгдээснээс хойш 15 хоног өнгөрлөө.
Одоогоор буу шийдэм агссан, хэрэглэхийг завдсан Ц.Мөнхбаяр тэргүүтэй 4 хүнийг эрүү үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарын хэргийг эрүүгийн хуулийн 177.1-р зүйл буюу “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” , 91.2.13-т зааснаар “нийтэд аюултай аргаар” гэх үндэслэлүүдээр эрүү үүсгэн шалгаж байна.
Мөн тус хэрэгт холбогдуулан байцаалт авч байсан бусад холбоодын төлөөлөл хэд хэдэн хүнд захиргааны хариуцлага тооцон, 20 мянган төгрөгөөр торгосноор сулласан юм.
“Гал үндэстэн” холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгосонгүй | ||
Үзсэн: 2084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.