Засгийн газар энэ сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Ипотекийн таван хувийн зээлийн журмыг баталсан. Үүний дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэд болон тус бүс нутагт найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн гэрээг таван хувьд шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна.
Цаашлаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, бондоос олох мөнгө нэмэгдвэл ипотекийн зээлийн хүүг нийтэд нь үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллана гэдгээ мөн Засгийн газраас мэдэгдээд буй.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлийг төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Цаашид Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн орлого болох юм. Одоогоор 77 мянган иргэн найман хувийн хүүтэй зээл авсан бөгөөд тэд сар бүр 100 орчим тэрбум төгрөгийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрт төлдөг аж. Энэ нь жилдээ 1.4-1.6 их наяд төгрөгт хүрдэг. Энэ төлбөрийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн, таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна. Энэ нь тусгай сан хэлбэрээр ажиллах бөгөөд цаашид зөвхөн ипотекийн зээл бус бусад томоохон, төсөл хөтөлбөрийг ч санхүүжүүлэх юм.
Урьдчилсан тооцоогоор дээрх байршлуудад найман хувийн зээлээр орон сууц худалдан авсан 18 мянга орчим өрх таван хувьд шилжинэ гэсэн тооцоо гарчээ.
Орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэллээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.