Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн оны 11 дүгээр сард авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш салбарын яамыг нь Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан, Төрийн нарийн бичгийн даргаар нь С.Ламбаа томилогдон ажиллаж буй.
Нэгэнт “Шударга ёс” эвслийн бүлэгт оноогдсон яам учраас дараагийн сайдыг эвслийн бүлгээс сонгоно гэж өнгөрсөн оны 12 дугаар сард доктор Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд саналыг нь хүлээж аваагүй.
Сайдгүй дөрвөн сар болж буй эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал гарсаар байна. Тухайлбал, сүүлийн сард орон даяар томуу, томуу төст өвчний болон улаанбурханы дэгдэлт нэмэгдэж байгаа бөгөөд энэ хэрээр Эрүүл мэнд, спортын яамыг хариуцсан сайдтай болгох ёстой гэсэн асуудал ч яригдах болсон. Харин өнөөдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулган хуралдаж эхлэх үед Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу шийдүүлнэ гэдгээ хэллээ. Түүнчлэн Засгийн газарт хамтарч байгаа улстөрийн хүчин, эвсэлд хүлээцтэй хандсан гэдгээ ч мөн хэлсэн.
Дараагийн сайдыг нь томилох хүртэл Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамтраад салбарыг менежмент, зохион байгуулалт, шуурхай удирдлагаар хангаж ажиллах юм байна.
Хаврын чуулган эхлэх үед Эрүүл мэнд, спортын сайдыг томилно | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.