Шууд Chart

МҮОНРТ-ийн ажилчдын орон сууцны нээлт боллоо

2013-09-30 16:30:44

МҮОНРТ-ийн ажилчдын орон сууцны нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2013.09.30-ны өдөр боллоо. Нээлтэд МҮОНРТ-ийн болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, шинэ байрны түлхүүр гардан авах уран бүтээлчид оролцлоо. Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал болон шинэ байраа хүлээн авч буй радио, телевизийн ажилтнуудынхаа сэтгэгдлийг сонслоо.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар: Ажилчидаа орон сууцтай болгох асуудлыг анхаарч байна..
 
-Бид ажилчидаа орон сууцжуулах ажлыг түлхүү анхааран ажиллаж байгаа. Телевизийнхээ хажууд ажилдаа ойрхон барьсан нь олон давуу талтай. Яваандаа бид энд хүн амьдрах тохь тухтай бүхий л бололцоогоор хангаж, үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэг барьж улам сайхан болгож хөгжүүлэх бодолтой байгаа.
 
-Шинэхэн байранд орж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
Т.Мөнхзул “Хурд” агентлаг
 
-Энэ сайхан байранд орж байгаадаа маш их баяртай байна. Би радиогийн залуу ажилтан, сургуулиа төгсөөд ажлын гараагаа МҮОНР-гоос эхэлсэн. Одоо “Хурд” агентлагт ерөнхий редакторын ажилтай. Амьдралын минь гараа ч бас энэ сайхан байгууллагаас эхэлж байгаад баяртай байна.
 
Л.Отгонтуяа “ММ” агентлагийн техникч
 
-Телевизийнхээ 46 жилийн ойн баяраараа шинэ байрандаа орсондоо баяртай байна. Энэ ажлыг зохион байгуулж бүтээсэн телевизийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. 120 айлын орон сууц гэдэг чинь их юм шүү дээ. Та бүхэндээ 46 жилийн баярын мэнд дэвшүүлж байна. 
 
 
2

Бэлтгэсэн: Д.Жамбалдорж

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МҮОНРТ-ийн ажилчдын орон сууцны нээлт боллоо  
Үзсэн: 3327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-10-14 09:49
barilgiin ajliig n yamar baiguullaga guitsetgesen yum bol?
Oyuntungalag Tsend [202.55.191.xxx] 2013-10-04 18:57
Hevlel medeelliin tom baiguulaggiin huvid oruulj bui medeeleldee anhaarahiig huseye. Negniihee neriig zuv bicchihvel sain san Batzul l yum shig baih yum. Munhzul geed l bichsen bna.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-01 14:59
ЗУРАГ ОРУУЛАХДАА ОНТ -ИЙН ЗАХИРЛЫНХАА ЗУРГИЙГ ЯАГААД ХАСААД ОРУУЛЧИХСАН ЮМ. МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСТ ЗАХИРАЛ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЧООГҮЙ МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА. ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙНХЭЭ АГУУЛГЫГ ГАРГАЖ ТЭНЦВЭРТЭЙ БОДИТОЙГООР ОРУУЛЖ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ.

Бидэнтэй нэгдээрэй