Шууд Chart

А.Гантулга: Сонгуульд АН-аас өөр нам яллаа гэхэд намайг энэ ажлаас чөлөөлөх нь тодорхой

2016-03-17 16:56:08

ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Учир нь тэрбээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болсон байна.

Энэ талаараа тэрбээр “Би ТОСК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар ч байсан орон сууцны зээлийг найман хувь болгож, бодитой ажил болголоо. Удтал ярьсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүллээ. Удахгүй айлууд нь байрандаа орох гэж байна. Хотод "Буянт-Ухаа" 1, 2, хорооллыг ашиглалтад оруулж, аймгуудад мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ мэтээр тоочвол хийсэн эерэг сайн ажил олон байна. Энэ бүх ажил цаашид үргэлжлэх ёстой. Би энэ хугацаанд ажиллахдаа салбарын гурван сайдын нүүр үзлээ. Тиймээс эерэг сайн ажил үргэлжлэхэд тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг үнэндээ сайн ойлгосон. Тогтвортой байдлыг сонгууль эвддэг.

Магадгүй, АН-аас өөр нам яллаа гэхэд намайг энэ ажлаас өөрчлөх нь тодорхой. Энэ бол байх л ёстой улстөр. Би ч өөрөө улстөрийн намын шалгуураар энэ ажилд томилогдоод, харин ч улстөржихгүйгээр, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Тэгж чадсан учраас саяын ярьдаг амжилтад хүрлээ. Хотод гэхэд 7000 гаруй айл өрх байранд орлоо, ТОСК-иар дамжиж. Тиймээс би эхлүүлсэн энэ ажлаа үргэлжлүүлэх тогтвортой байдлын төлөө, энэ салбарын бодлогоо хамгаалж, өргөдлөө өгнө, сонгуульд өрсөлдөнө" гэлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

А.Гантулга: Сонгуульд АН-аас өөр нам яллаа гэхэд намайг энэ ажлаас чөлөөлөх нь тодорхой  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2016-03-17 17:30
Энэ ч харин гайгүй юм хийсэн хүн байх шүү. ИТХ-д иймэрхүү жаахан сууриа мэддэг хүмүүс хэрэгтэй. Хэн нэгний гар хөл биш.

Бидэнтэй нэгдээрэй