Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-18 10:49:27

Гуравдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Эрчүүдээ цэрэгт мордуулъя", "Энхийг сахигч", "Үе үеийн Батлан хамгаалахын сайдууд" зэрэг Монгол цэргийн өдөртэй холбоотой мэдээллүүдийг онцлон нийтэлжээ.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас "Цэрэг эрсийн сүр жавхааг харуулсан хөгжимт парад боллоо", "Х.Тэмүүжин: Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн", "Д.Авирмэд: Засгийн газар хэн нэгэн хашгирахаар гарч ирдэг баймааргүй байна" зэргийг унших боломжтой.

"Зууны мэдээ" сониноос "Миний үзсэн хачин кино", "Н.Гантулга: "Жаран хар"-ыг дахин төрүүлмээр байна", "Ц.Оюунбаатар: Антобиотикийн хор хөнөөл өдөр тутамд нөлөөлж байна", "Монгол цэргийн сүр хүчийг харуулав", "Б.Баатархүү: Цагдаагийн удирдлага хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад оролцох боломжгүй" зэргийг уншаарай.

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт "С.Ламбаа. Нөгөө хүүхдийн төлөө "За" гэж хэлцгээе гэдэг шиг л юм болсон", "Монголын зэвсэгт хүчний луужингууд", "Жан Себастьян Жак "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал болно" зэргийг нийтэлсэн байна.

"Засгийн газрын мэдээ" сонинд "Эмэгтэйчүүдээ дэмжье", "Мөнгө үгүйлсэн зах зээл", "Хил дамнасан эрчим хүчний түншлэл" зэргийг онцолжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй