
Баянгол дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хурлаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн А/133 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавар, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Баянгол дүүргийн холбогдох хэлтэс албадын зүгээс хамтран хийж буй ажлынхаа талаар хэлэлцсэн юм.
Энэ хүрээнд томоохон гудамжны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд ариун цэвэр, стандартын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ, павильон болон гар дээрээс худалдаа эрхлэх явдлыг цэгцлэх, буулган шилжүүлэх, газар чөлөөлөх ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлчилгээний газруудын тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг сайжруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахаар тогтлоо.
Цаашид Баянгол дүүргийн томоохон гудамжны автобусны зогсоолыг шинэчлэн тохижуулах ажилтай холбогдуулан зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх, нэмж байршуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч, Жи Си Дэко Монголиа ХХК-д төслийг хэрэгжүүлэхэд саадгүй ажиллах нөхцөл боломжоор хангаж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Мөн энэхүү хурлаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг орчны тохижилтоо сайжруулах ажилд идэвхитэй оролцуулах зорилготой 2016 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны мэдээлэл хүргэхээр тогтсон байна.
Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй тавьсан ТҮЦ-үүдийг цэгцэлнэ | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.