Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн тав дахь өдрийн барилдаан боллоо. Энэ өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Аояаматай барилдаж дөрөв дэх даваагаа авсан бол 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтэй барилдаж тоттари мэхээр, 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд комосүби Такарафүжитэй барилдаж сүкинаги мэхээр давж тус бүр даваагаа ахиуллаа.
Маргааш Хакүхо секиваки Тоёоношиматай, Харүмафүжи секиваки Ёшиказитэй барилдах бол Какүрютэй маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Точиношинтэй барилдана. Харү башёг маэгаширагийн 11-ээс эрэмбэлэгдэн барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров, озэки Кисеносато, Икой нарын гурван бөх нэг ч унаагүй тэргүүлж байна.
А.Ичинноров таван даваатай башёг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.