![](/uploads/201309/news/thumb/e2d7fcc758e39f5be5991abe1059612a_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг энэ сарын 15-наас ирэх оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм.
Одоогоор орон сууц болон эмнэлгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг ирэх аравдугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна.
Албан байгууллагуудын дулаан өнөөдөр ирнэ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.