![](/uploads/201309/news/thumb/eec92c619a0068b9f260df7a6489edda_x3.jpg)
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо.
Сьерра Леон улстай дипломат харилцаа тогтоолоо | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.