Шууд Chart

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжинэ

2013-09-30 17:44:40

Нийслэлд  албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзлаа.
Хотын Захирагч “Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Ирэх жил Монгол Тайландын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Улаанбаатар Бангкок хотуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 15 жилийн ой болох гэж байна. Мөн Бангкок хот нь аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг тул аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэж онцоллоо. Ноён Пипат Лаппратана “2014 оны дөрөвдүгээр сард Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид манай хотод дахин айлчлал хийхээр болсон. Энэ үеэр холбогдох албаныхантай ярилцаж төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ” гэжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжинэ  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй