![](/uploads/201603/news/thumb/8eb33acda73b39e0f4c09c0d0ed65f00_x3.jpg)
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн дээд одон, медаль болон Хууль яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах арга хэмжээ боллоо.
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч А.Гансүхийг “Цэргийн гавьяаны одонгоор”, Хууль зүйн сайдын тушаалаар “Хууль зүйн яамны тэргүүний ажилтан” тэмдгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгс нарын 4 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдгээр Эрүүгийн цагдаагийн газрын Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Дэлгэрсайхан нарын 8 алба хаагч, “Хүндэт жуух” бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ж.Болормаа нар шагнагдлаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолоор 6, цагдаагийн дэд хурандаа цолоор 4, цагдаагийн хошууч цолоор 4, цагдаагийн ахмад цолоор 3 алба хаагчдыг, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Батзориг нарын 13, “Хүндэт жуух бичиг”-ээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Н.Дашпүрэв нарын 4 алба хаагчдыг шагнасан юм.
"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан алба хаагчдад шагнал гардууллаа | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.