Шууд Chart

Усанд автсан хэсгийн усыг соруулжээ

2016-03-18 16:43:38

Цаг агаар дулаарч, цас хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, “Хилчин” хотхоны ард байрлах 300 орчим айл усанд автаад байгаа билээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж усанд автсан хэсгийн усыг соруулж, үерийн даланг иргэдийн оролцоотойгоор засварлан шинэчлэх, ихээхэн хэмжээний ус тогтсон талбайд хайрга, дайрга асгах зэрэг ажлуудыг 3 хоногийн дотор авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр усанд автсан хэсгийн усыг нь соруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлыг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн 2 автомашинаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 10 тн ус соруулсан байна. Маргааш ус соруулах ажлыг үргэлжлүүлнэ. Мөн ус соруулж дуусмагц хонхор, хотгор газруудад хайрга дайрга асган дахин ус тогтхооргүйгээр тэгшлэх юм. Энэхүү ажилд "Ялгуусан" ХХК санаачлагатай оролцож 200 тн хайрга дайрга үнэгүйгээр олгох юм. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны айл өрхүүдэд тохиолдсон асуудлыг дүүргийн ЗДТГ-аас шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Усанд автсан хэсгийн усыг соруулжээ  
Үзсэн: 2894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
93.26.164.xxx [93.26.164.xxx] 2016-03-19 22:35
Naadah gazar chin ugiin namagtai us togtdog gazar sh dee
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2016-03-19 12:06
yostoi dahin tolovloltond yaraltai oruulmaar gazar bna daa
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2016-03-18 19:42
Songuuli duxuxuur yum hiij bna shvv

Бидэнтэй нэгдээрэй