![](/uploads/201309/news/thumb/9b45d69f1db9b0e82f0ba84999c7a692_x3.jpg)
Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга О.Цоодол, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нар биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.Санамж бичгийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ИТХ болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аяллын маршрут дагуух газруудыг цэвэрлэхэд хүн хүчээр хангах, Богд хан уул, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны зуны ордон зэргийг хөгжүүлж, гадны жуулчдыг татах, байгаль экологитой зөв зохистой харьцахад оршино. Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон ССАЖЯ-наас Богд хан ууланд явган аялал хийх таван маршрутыг гаргасан. Маршрутын хамгийн эхний зам болох Зайсан толгойгоос “Тэнгэр хад” хүртэлх 6.4 км замд сууж тухлах сандал, ширээг байршуулан тохижуулжээ.
Ирэх аравдугаар сард Зайсан толгойгоос Баруун ширээт хүртэлх аяллын замын тохижилтыг ашиглалтад өгөх аж. Цаашид үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад дүүргүүдтэй ч хамтран ажиллах санамж бичгийг байгуулах юм байна. Биет болон биет бус соёлын өвийг хамгаалахад орон нутгийн удирдах байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хамгийн эхний ажлыг Хан-Уул дүүргээс эхэлж байна.
Биет, биет бус соёлын өвийг дүүргүүдтэй хамтран хамгаална | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.