
09.00 цагт: Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран зохион байгуулах "Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар Гадаад хэргийн яаманд болно. Утас: 88080619, 89010515
09.00 цагт: Жижиг, дунд уул уурхайн компаниуд, орон нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан “Хариуцлагатай уул уурхай” сургалтын модулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Засгийн газар, Британийн Элчин Сайдын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно. Утас: 99135393
09.00 цагт: Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт “Corporate-2” зочид буудал /ХУД-ийн 1-р хороо Махатма Гандигийн гудамж 39, Жаргалан хотхоны эсрэг талд, МҮХАҮТ-ын хажууд/ болно. Утас: 99070054
10.00 цагт: Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Соёлын байнгын хорооноос зохион байгуулах “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг МЗХ-ны Залуус танхимд болно. Утас: 88020633
10.30 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-ны төв байрны хурлын танхимд болно. Утас: 99027019
11.00 цагт: Монголын ногоон намаас Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: "Халуун элгэн нутаг" дууны хөшөөний дэргэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсны 90 насны хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 91915085
11.00 цагт: Тусгай олимпийн хорооноос зохион байгуулж буй цасны гуталтай гүйлтийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Скай Ресорт-д болно. Утас: 89979999, 98888589
11.00 цагт: НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. ТҮЦ эрхлэгчид, үсчин, гуталчдад кассын машин авах боломж байхгүй учир тэд ийнхүү төр засагт хандах юм. Хэвлэлийн бага хурал "8 шарга" валютын захын "Капитал" банктай байрны 7 давхрын 703 тоот хурлын зааланд болно. Утас: 77497739, 88065444
11.30 цагт: “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Иргэн Т.Баярхүү, Г.Ганбат, Ц.Шинэбаяр нарын зарласан "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" сэдэвт Хэвлэлийн бага хурал Пума империал зочид буудалд болно. Утас : 95000207, 80000207
12.00 цагт: “Монголын усны түншлэл” ТББ-аас усны тулгамдсан асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 цагт: "Нил ягаан өдөр"-ийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 99811723
12.30 цагт: “Молор” телевизийн санаачилгаар ХХААЯ, Төрийн банктай хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
13.00 цагт: "BackyarD" хип хоп уралдааны ГАЛА тоглолтын хэвлэлийн хурал "UBS" телевизийн байранд болно. Утас: 99129415
13.00 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
18.30 цагт: Уран бүтээлч Б.Болормаагийн "Хотын төрх" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976 Арт галерей"-д болно.
ӨНӨӨДӨР: НӨАТ-ын шинэ хуулийн талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.