НӨАТ-ын хонжворт сугалааны долоо дахь тохирол өчигдөр болж 400 сая төгрөгийн азтан тодорлоо. Тодруулбал, Ebarimt сугалааны долоодугаар тохирлыг өчигдөр МҮОНТВ-ийн нэгдүгээр сувгаар орон даяар шууд дамжуулсан. Энэ үеэр тохиролд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны хооронд цугларсан 24 сая ширхэг баримт хамрагдаж, супер хонжвор нь 400 сая төгрөг болж өссөн юм.
Энэ удаад азтан тодруулахдаа олон улсын лото компаниудад ашиглагддаг 4P350 маркийн сугалааны машиныг ашигласан байна. 4P350 машин нь хүний оролцоо багатай, тус бүр 0-9 хүртэлх цифр бүхий 10 ш бөмбөлөг шилэн хоргонд байх ба гарч ирсэн бөмбөлөгийг дахин шилэн хоргонд буцааж хийх шаардлагагүй ажээ.
Үүнээс гадна 20 сая төгрөг хожсон нэг азтан шалгарсан бол 4 сая төгрөг хожсон 21 баримт, 500 мянган төгрөгт 226 ширхэг баримт тохирчээ.
НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийн азтан тодорлоо | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.