Шууд Chart

Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ

2016-03-21 11:25:47

Австралийн Үндэсний их сургуулийн төв хотхонд өчигдөр сийлбэртэй, зургаан ханатай монгол гэр барьжээ. Их сургуулийн захиргаа болон тус сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн удирдлагын төлөөлөл, энд сурч буй монгол оюутнууд болон австрали иргэд гэр барих үйл явцыг ихээхэн сонирхсон байна.

Гэрийг Австралийн Үндэсний их сургуульд хүлээлгэн өгөх албан ёсны ажиллагаа ирэх дөрөв дэх өдөр болох аж. Энэ гэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний их сургуульд бэлэглэсэн гэдгийг Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн юм.

Нэмж мэдээлэхэд, Ерөнхийлөгч өмнө нь 2011 онд Халимагт айлчлах үеэрээ тус улсад монгол гэр бэлэглэж байсан бөгөөд Халимагийн иргэд ихээхэн талархалтай хандаж төв талбайдаа тус гэрийг барьж байжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.148.73.xxx [124.148.73.xxx] 2016-03-21 22:14
ene beleglesen gernii chini hariund australi d tosviin baiguullagiin haa olon huniig surgaj demjleg tuslaltcaa avch baigaa. jijighen teneg ch gemeer yvuurgui ym bichiheesee ichihed yadgiin.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-03-21 13:41
Алуурчид, гадны луйварчидыг өршөөж эх орноо хохироож энэрэнгүй ерөнхийлөгчийн жүжиг тоглож,АСЕМ-ийн хурлыг ядарсан Монголчуудын хөрөнгөөр туйлан хийлгэж ,Монголын хамаг л юмыг бэлэглэж, гадаадынханд хайр зарлаж байгаад НҮБ-д очих санаатай хүн бол Элбэгдорж. НҮБ очиж чадахгүй Монголдоо үлдвэл Энхбаярын нэгэн адил буусныхаа дараа аавынхруу очих нь тодорхой. гэхдээ Энхбаяр бол хэлмэгдсэн. Харин Элбэгдорж бол Монголчуудыг хохироосоныхоо хариуцлагыг хүлээх болно.
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-03-21 12:43
Монгол гэр сууц дэлхийд өвөрмөц гэгддэгээрээ алдартай.Гэхдээ үүний патентийг алдахгүй, хулгайлуулахгүй байх ёстой.Австриалд чухам ямар шаардлагаар бэлэглэсэн юм бол доо.Яг үнэндээ одоо манай хотын хүүхэд залуус Монгол гэрээ мэдэхгүй болж байгаа учраас сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын праграммд оруулаад 1/1-ийг бэлэглэсэн нь зөв шүү.Бид гэрээ улам хөгжүүлэх, төгөлдөржүүлэх ёстой.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-03-21 12:12
Uuriinhuu ulsad huuhduud trancheind amidarch baihad arai ch dee president minee. Tend ochood hoshgirood irchihed mongol geriig buur australi-d beleglechihdeg. Yaanadaa yaanaa.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-21 11:53
1yduu aild beleglej az jargal hairlahgui yun gadaad be huzuugui min
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-21 11:47
ерөнхийлөгчөө хүүхдийн цэцэрлэгүүдэд ийм гэоё гэр өгөөч.. Бид сургалтандаа хэрэглэё. Хүүхдэд монгол ёс зан заншлаа мэдүүлье.
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-21 11:47
ерөнхийлөгчөө хүүхдийн цэцэрлэгүүдэд ийм гэоё гэр өгөөч.. Бид сургалтандаа хэрэглэё. Хүүхдэд монгол ёс зан заншлаа мэдүүлье.

Бидэнтэй нэгдээрэй