Шууд Chart

Хятадад "хайрын ангуучид" тэрбумтнуудад эхнэр хайж байна

2013-10-01 08:18:30

Говь нутагт эр хүн болж төрснөөс хангай газрын бух байсан нь дээр гэсэн хэлц яагаад бий болсныг хотод төрж өссөн залуус төдий л ойлгохгүй байж мэднэ. Говьд амьдралын нөхцөл хангай газрыг бодвол маш хүнд байдаг талаар учирлавал дээрх хэлц ямар учиртайг гадарлах биз ээ. Тэгвэл Хятадад эр хүн болж төрснөөс эмэгтэй хүн байсан нь дээр гэж хэлж болохуйц нөхцөл байдал аль хэдийн бий болжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт барууны улсаас хавьгүй өндөр байна. Мөн дундаж давхаргынхны тоо өсөн нэмэгдэж дээрээс нь эрчимтэй хотжиж байна. Дутуу юм бараг алга. Гэхдээ гаднаас импортлоод авчихаж болохгүй нэг чухал "түүхий эд" дутагдалтай байна. Энэ бол залуу эмэгтэйчүүд. Гэрлэх насны Хятад эрчүүдийн хувьд эхнэр авах нь ширүүн өрсөлдөөн болж хувирсан гэхэд огт хилсдэхгүй. Тодорхой жишээ авъя.
Энэ залууг Пен Тай гэдэг. "Хайрын ангууч" –дын нэг тэрбээр Шанхайд үйл ажиллагаа явуулдаг "Diamond Bachelors" агентлагт ажилладаг ажээ. Энэ агентлагт эхнэр хайсан олон зуун гоонь эрчүүд ханддаг байна. Гэхдээ тэд бүгд "зузаан түрийвчтэй" гэдгээрээ ялгарна. Учир нь "Diamond Bachelors" агентлагийн үйлчилгээг авахын тулд ямар үйлчилгээ авахасаа хамаараад 15.000 –аас 1 сая фунт стерлингийн хураамж төлөх ёстой байдаг.
Пен Тай бол загас барьж буй загасчны адилаар чинээлэг эрчүүдэд тохирох охидыг хайдаг нэгэн. Тохиромжтой гэж үзсэн эмэгтэйг оллоо гэхэд тэр эмэгтэйг үйлчлүүлэгчид зориулан тусгайлан бэлдэх шаардлагатай байдаг. Пен Тайгийн орлого бүсгүйчүүдийг "найрах" чадвараас нь ихээхэн хамаардаг ч сайн ажиллавал олон мянган ам.долларын нэмэлт цалин авах боломжтой ажээ.
 
"Diamond Bachelors" –ийн нэг үйлчлүүлэгч алдарт жүжигчин Жан Зитэй адилхан эмэгтэйтэй танилцахыг хүсчээ. Харин өөр үйлчлүүлэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбарын нэгэн тэрбумтан танилцах бүсгүйгээ олохын тулд 9 хотод 10.000 эмэгтэйгээс ярилцлага авахад гарах зардлыг тус агентлагт төлсөн байна. Мэдээж гайхалтай эмэгтэйг олох ёстой гэж шаардсан нь тодорхой. Тэрбумтан залуу танилцах бүсгүйгээ 22-24 настай, Бээжин эсвэл Шанхай хотын шилдэг их сургуулиудын нэгийг магистрын зэрэгтэй төгссөн байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьжээ.
Хятадын чинээлэг эрчүүдэд сонголт ийм "өргөн" байгаа бол чинээлэг бус эрчүүдийн хувьд байдал эсрэг байна. Хятадын эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд өндөр хувиар өссөн нь сайн зүйл хэдий ч маш олон эрчүүд гэрлэх талаар бодохын ч хэрэггүй болжээ. Өнөө үед хүргэн хүү байр машин, сайн ажилтай байх ёстой гэсэн ерөнхий шалгуур үйлчлэх болсон.
 
Бээжинд ажилладаг инженер залуу Жан Жунфей нэг унтлагын өрөөтэй орон сууц авахын тулд 200 жилийн турш цалингаа хураах ёстой хэмээн ярьжээ. Гэхдээ энэ хугацаанд ууж идэхгүй байх ёстой. Түүний цалин ямар бага байгааг эндээс ойлгож болно.
Үүнээс гадна урд хөршид хот суурин газар амьдарч буй иргэдийн тоо өсч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 300 сая хүн хөдөө орон нутгаас хот суурин газрууд руу шилжжээ. Үүнээс болж хөгжил буурай, алслагдмал газруудад хүйсийн тэнцвэрт харьцаа хамгийн ихээр алдагдаж байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хятадад "хайрын ангуучид" тэрбумтнуудад эхнэр хайж байна  
Үзсэн: 4055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
220.225.77.xxx [220.225.77.xxx] 2013-10-01 16:34
200 ch aria bish blgui dee
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-10-01 09:28
udahgui manaih iim bplnoo yanaa

Бидэнтэй нэгдээрэй