НӨАТ-ын урамшууллын сугалааны долоо дахь тохирол өчигдөр болж 400 сая төгрөгийн азтан тодорсон талаар бид мэдээлсэн. Харин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоос тодорсон 400 саяын азтан ebarimt.mn-д бүртгүүлээгүй байжээ. Тухайн худалдан авагч нэгдүгээр сарын 27-ны өдөр Амгаланд байрлах Оргил худалдааны төвөөс худалдан авалт хийсэн байна. Журмын дагуу азтан гурван сарын дотор баримтаа бүртгүүлэхийг хүлээх бөгөөд хэрэв бүртгүүлэхгүй бол мөнгийг нь Төрийн сан руу буцаан шилжүүлэх аж.
Өчигдөр болсон сугалааны тохирлын үеэр нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны хооронд цугларсан 24 сая ширхэг баримт хамрагдаж, супер хонжвор нь 400 сая төгрөг болж өссөнөөс гадна 20 сая төгрөг хожсон нэг азтан шалгарсан бол 4 сая төгрөг хожсон 21 баримт, 500 мянган төгрөгт 226 ширхэг баримт тохирсон юм. Уг 20 сая төгрөгийн азтан мөн бүртгүүлээгүй байна.
Тиймээс иргэд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn-д бүртгүүлж хэвших хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Мөн иргэд заавал интернэт рүү орохгүйгээр 131313 дугаар руу сугалааны дугаараа бичиж зай аваад үнийн дүн оруулан мессэж бичин баримтаа бүртгүүлэх боломжтой.
400 сая төгрөг хожсон азтан баримтаа бүртгүүлээгүй байна | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.