
Индонези улсын Дээд шүүхийн нэгэн албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлан, шалгаж эхэлснээр шүүхийн систем дэх авлига, албан тушаалын гэмт хэрэг болон мафийн ажиллагааг илрүүлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын дунд үеэр Индонезийн Дээд шүүхийн шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга Андри Тристиано Сутриснаг албан өрөөндөө 400 рупи буюу 30 мянган ам долларын бэлэн мөнгө авч байхад нь баривчилжээ.
Тэрээр авлигын хэрэгт холбогдсон тус улсын бизнесмэн Ичсан Суайдийн шүүх хурлыг хойшлуулсныхаа төлөө ийнхүү дээрх их хэмжээний мөнгийг авсан болох нь нотлогджээ. Тус улсын авлигатай тэмцэх байгууллага энэ хэрэгт холбогдуулан өөр 4 сэжигтнийг мөн баривчлан шалгаж байна.
Үүнээс өмнө 2013 онд Дээд шүүхийн ажилтан Жоди Супратман шүүхийн шатанд байсан хэрэгт хамааралтай асуудлаар өмгөөлөгчөөс 128 сая рупиа авсан гэмт хэрэгт яллагдаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Эх сурвалж: jakartaglobe.beritasatu.com
Шүүхийн тогтолцоон дахь "мафи"-ийн сүлжээг илрүүлжээ | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.