Нийтлэлч Б.Батбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдож өнөөдрөөс ажилдаа оржээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Дэлгэрмаа ОХУ-д суух Элчин сайдаар томилогдон явсан учир ийнхүү Б.Батбаярыг томилсон аж.
Б.Батбаяр 1954 онд төрсөн. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Тэрбээр 1980-аад оноос нийгэм, улс төр, уран сайхны өгүүлэл, нийтлэл туурвиж эхэлсэн бөгөөд “Бүү март”/1990/, “Айл гэр болж тоглох нь”/1994/ ном хэвлүүлжээ.
Нийтлэлч Б.Батбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогджээ | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.