Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх зорилгоор хавар ингэ ботголох үеэр малчдад мөнгөн урамшуулал олгодог. Аймгийн Засаг даргын гаргасан “Тэмээн сүргээ төлөөр өсгөсөн малчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2013, 2014 онд 15 сумын 3200 малчин өрхөд 87 сая төгрөгийг өгчээ.
Тэгвэл малчдын хэлж заншсанаар “Ботгоны мөнгө” энэ онд үргэлжлэх юм байна. Дашрамд дуулгахад, тус аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 16500 ботго бойжуулжээ. Харин энэ хавар 27 мянган ингэ ботголно. Өмнөговь аймгийн нийт малчин өрхийн 61 хувь нь буюу 3300 өрх тэмээ малладаг байна.
Өмнөговь аймагт "Ботгоны мөнгө"-ийг үргэлжлүүлэн олгоно | ||
Үзсэн: 1884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.