Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн анхдугаар наадам боллоо

2016-03-21 15:50:14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ авьяас ур чадварыг нээх, хувь хүнийг өөртөө итгэх итгэлтэй болгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Уран төсөл” ХХК-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Урлагийн анхдугаар наадам”-ыг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Наадамд Сонгинохайрхан дүүргийн есөн хорооны 40 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд язгуур урлаг, ардын дуу, зохиолын дуу гэсэн гурван төрлөөр авьяас билгээ сорин шилдгүүдээ тодоруулсан юм.

Ардын дууны төрөлд 1-р байрыг Т.Зоригт, 2-р байрыг Д.Бямбацогт, 3-р байрыг Ц.Ганзориг эзэлсэн бол зохиолын дууны төрөлд 1-р байрт Ж.Бороо, 2-р байрт Ш.Жажин, 3-р байрт Д.Лувсандорж, тусгай байрт И.Нарангэрэл нар шалгарсан юм.

Наадмын тусгай байрын шагналыг Л.Анхбаяр, Б.Одонгэрэл нар тус тус хүртлээ. Мөн энэ үеэр Үндэстэн ястны ардын богино дууны нийгэмлэг 2 иргэний авьяасыг нь үнэлэн өөрсдийн “Тэргүүн дээд” шагналаар шагнан урамшуулсан нь эдгээр хүмүүст урам зориг өгсөн үйл явдал болсон юм.

Энэхүү наадмын шүүгчээр МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Ж.Одмаа, Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын дуучин П.Батгүн нар ажилласан юм. Наадмын төгсгөлд иргэдээ идэвхтэй хамруулсан хороодыг шалгаруулсан бөгөөд 1 байрыг 9 дүгээр хороо, 2-р байрыг 6 дугаар хороо, 3-р байрыг 10 дугаар хороо эзэлсэн юм.

Уг наадмын хамгийн ахмад нь 65 настай Ш.Жажин гуай байсан бол хамгийн бага нь 8 настай Ч.Отгонсүрэн охин байлаа. Тус дүүргийн хэмжээнд 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба тэднийхээ амьдрал ахуйд дэмжлэг тусламж болох олон үйл ажиллагаануудыг дүүргийн ЗДТГ-аас зохион явуулдаг бөгөөд энэ удаагийн наадам анх удаа гэдгээрээ онцлогтой байлаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн анхдугаар наадам боллоо  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй