Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Э.Эрдэнэжамъян: Засгийн газар нь Н.Энхбаярын дэмжлэгтэй тогтож үлдсэнийг мартаад байна

2016-03-21 15:51:35
Error loading player: No playable sources found

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян АТГ-аас ирүүлсэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн бичгийг үгүйсгэж мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ нулимс дуслуулсан нь зарим судлаачийг “тааруухан улс төр боллоо” гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн. Харин Э.Эрдэнэжамъян энэ үйл явдлын талаар өөрийн цахим хуудсанд тайлбар хийжээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр хоолой зангирч, нулимс дуслуулсан. УИХ хууль батлахдаа, Шүүх нь хууль хэрэглэхдээ, Засгийн газар нь хамтран ажиллаж байхдаа, АТГ нь мөрдөн мөшгихдөө бүгд л Н.Энхбаяр, МАХН болон зарим удирдлагыг нь хавчин гадуурхаж, асуудлыг нь шийдэхдээ хоёр нүүр гаргаж байгаа шүү дээ. Х.Тэмүүжингийн хэлснээр дабль стандарт.

Нэг сэтгүүлч бүсгүй та нар шүүхэд хандахгүй юм уу гэхэд нь өөрийн эрхгүй хоолой зангираад л явчихсан юм. Шүүхэд хандахаасаа хүртэл айж болгоомжилж явах ч гэж дээ гэж бодохоос л ..... Уг нь өөрийн минь болон бусдын эрх зөрчигдвөл Шүүхэд хандана даа гэж даналздаг тэр сайхан үе ч домог үлгэр шиг санагдах тэр мөч ......

УИХ нь 9 сараас хэрэгжих Эрүүгийн хуулийг батлахдаа Ялтай байдал гэх харилцааг байхгүй болгох мөртлөө 6 сард болох сонгуулийн хуульд ялтай байдалтай хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх, УДШ нь хүндэвтэр г.х үйлдсэн хүнийг 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан бол ял шийтгэлтэйд тооцохгүй гэж тодорхойлолтыг бусад хүнд гаргаж өгөх мөртөө Н.Энхбаярын хувьд бол эргэж харахгүй бол болохгүй ч гэх шиг мэдэгдэх, Засгийн газар нь Н.Энхбаярынхаа дэмжлэгтэйгээр тогтож үлдсэнээ, Ерөнхий сайд нь Н.Энхбаярынхаа дэмжлэгийг авч ёстой л долоох шахам болж байж албан тушаалдаа үлдсэнээ маргаашнаас нь мурьж, хэрэг эрхлэх газраараа хууль зөрчүүлэн барин тоглоом хийж байгааг харах .... Хэзээ ч эрүүгийн хэрэг болдоггүй иргэний гэрээнээс үүдэлтэй харилцааг хэзээ ч залилангийн хэрэг мөрддөггүй АТГ нь мөрдөж байгааг хараад ..... дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу

Коммент болон Нүүр хуудас, твитерээр хэд хэдэн нөхөд их л бах тав нь ханаж байгаа бололтой "долоогч" л гэнэ, аав ээжийнхээ төлөө уйлсан уу л гэнэ, долигонуур л гэнэ. Би хуульч хүн, залуу хүн, Монгол төрийн төрөө зүтгэж явсан, зүтгэж байгаа хүнийг ядарсан, ганцаардсан үед нь хань болж, дэм болж яваа жирийн нэг залуу. Хэвлэлийн хурал дээр ирсэн сэтгүүлчид, энд тэнд комментоор хүн доромжилж байгаа залуус бүгдээрээ хуулийн хувьд, эрх зүйн ойлголтоор Н.Энхбаяр ямар нэг ял шийтгэлгүй болчихсоныг ойлгож байгаа. Цаад талд нь Эби л байгааз дээ гэж дотроо бодож байгаа нь үнэн шүү дээ. Хууль биш даргын бодол асуудлыг шийддэг дэглэмийг дарангуйлал гэдэг юм аа. Ядарсныг нь биш буруу юм хийж байгаа том дарга, магадгүй ерөнхийлөгчийнхөө хийж байгааг мэдсээр байж өмөөрдөг хүнийг долоогч гэдэг юм. Хуулиа нэг мөр сахиач ээ, ижил тэгш хандаачээ гэсэн хүнийг шударга хүн гэдэг юм. Хуулийг биш том даргыг дагаж байгааг нь долигонуур гэдэг юм.

Эцсийн эцэст хүний сэтгэлээс нулимс гардаг юм. Энэнээс нэг их ичиж зовоод байсан зүйл байхгүй тул намайг нулимс унагаснаар минь дуудаж ичээх гээд нэмэргүй л болов уу. Ажилдаа сэтгэлээсээ л хандаж, асуудалд сэтгэл хөдлөлөө л харуулсан төдий. Ажилдаа шуналын сэтгэлээр ханддаг хүнээс л лав гардаггүй эд” гэжээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Эрдэнэжамъян: Засгийн газар нь Н.Энхбаярын дэмжлэгтэй тогтож үлдсэнийг мартаад байна  
Үзсэн: 2194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-21 16:29
Эрдэнэжамян зөв зоригтой бай.ХҮНИЙ ЧАНАР ХААНА ХЭЗЭЭ ХАРАГДАХ ВЭ ГЭДГИЙГ цог мэт нь мэдэхгүй.

Бидэнтэй нэгдээрэй