Сайн малчдын зөвлөгөөнд 700 шахам малчин эх орныхоо өнцөг булан бүрээс иржээ. Торго, даавууны дээдээр гоёжээ. Залуухан, сайхан бүсгүйчүүлд загварын монгол дээл зохисон гэдэг ванлий. Тэдэн дотроос тарган хүн ер олж харсангүй. Учир нь байнга малын хойноос шогшиж, аргал, хөрзөн түүж, морь, мал унаж биеийн хөдөлмөр хийдэг болохоор тэр биз. Биеийн хөдөлгөөн гэдэг ямар чухал гэдгийг мэдэрч суулаа.
Хоёр сайхан бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Улсын сайн малчин н.Урантуяа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багаас ирсэн, Улсын сайн малчин н.Өнөржаргал Шарга сумын Улаантуг багаас ирсэн малчин бүсгүйчүүд. Баянхонгор аймгийн Хуучин Жинст сумын малчин Д.Гандансүрэн энэ жил Улсын сайн малчин гэсэн эрхэм цолыг хүртэж. Энэ хавар хэн хэнийг нь 600-700 гаруй төл хүлээн авах том ажил хүлээж байгаа. Ууган төлөө амлуулаад наашаа гарсан гэж тэд ярина билээ. Малчдын маань залуу халаа өнгөлөг харагдаж байгаа биз.
“Сайн малчны зөвлөгөөн”-д оролцон малчдын ярианаас бэлтгэсэн бичвэрээ удахгүй уншигч танаа хүргэнэ.
Малчдын дунд тарган хүн алга | ||
Үзсэн: 4489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.