Шууд Chart

Энхтайвны гүүрийн эвдрэлийг засна

2013-10-01 09:14:24

Энхтайвны гүүрийн урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг энэ оны зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ирэх 7 хоногт засч эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрийн урд хэсэгт механик эвдрэл үүсч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан юм.
Төлөвлөгөөний дагуу тендер зарлаж “Экспресс зам” ХХК ялснаар Энхтайвны гүүрийн урд хэсгийн эвдрэлийг 7 хоногт засч эхэлнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөгдсөн. Одоогоор өнгөрсөн жилийн эвдрэлээс нэмж эвдэрсэн, цуурсан зүйл байхгүй” гэлээ.
Гүүрийн засвар, шинэчлэлийн ажилд нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энхтайвны гүүрийн эвдрэлийг засна  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй