
Энэ үеийн мастер гэрэл зурагчид Стив МакКарри гэх нэрийг андахгүй. Түүнтэй нэгэн ярилцагч маш богино хугацаанд сонирхолтой сэдвээр хөөрөлджээ.
-Та очих газраа хэрхэн сонгодог вэ?
-Би сонирхсон газар руугаа явдаг. Гэхдээ өмнө нь очсон газраа дахиж очиж, тэр газраа судлах дуртай. Би Иран руу явахыг хүсч байна. Маш сонирхолтой байна байх. Шийдвэр маань сониуч зангаас бий болдог.
-Очих газраа сонгочихлоо. Дараагийн үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
-Заримдаа очих газрынхаа талаар багыг мэдэж байх нь илүү дээр байдаг. Тэр нутгийнхаа талаар дэндүү их мэдээлэл урьдчилан авах нь заримдаа сэтгэл гонсойход хүргэдэг. Хэрэв чи Ливи, Сири, Афганистан руу явах гэж байгаа бол яг одоо тэдгээр нутаг ямар нөхцөл байдалд байгаа тухай мэдээлэл олж авах нь тодорхой хэрэг юм. Ер нь очих гэж байгаа нутгийнхаа нөхцөл байдлын талаар тодорхой ойлгоцтой байх хэрэгтэй.
Гэрэл зураг: Стив МакКарри, Перу улс
-Камерын технологийн дэвшилт таны ажиллах үйл явцыг өөрчилсөн үү?
-Нэг хэсэг би харанхуй өрөөнд хальсаа боловсруулдаг байлаа. Энэ байдал маань төгсгөл болсон гэхэд болно. Хальсны камераар авах боломжгүй маш бүдэг гэрэлд одоо бид ажиллах боломжтой болсон. Бид гэрэл, трипод ашигладаг байсан ч одоо 10000 ISO-оор "шүрших" боломжтой боллоо. Энэ бол маш том давуу тал.
Хуучинд, Tri-X ээ 1600 хүртэл шахчихаад "Үнэхээр гайхалтай" гэж боддог байлаа. Одоо үед энэ нь ердийн л зүйл, мөн үүгээрээ тэр үеийнхээс бүдэг гэрэлд "шүрших" боломжтой болсон. Энэ бол маш том ялгаа.
Тэр үед нэг зураг боловсруулахын тулд олон цаг зарцуулдаг байв. Одоо хамаг цагаа харанхуй өрөөнд өнгөрүүлэх шаардлагагүй болж, компьютерт бүх зүйл байдаг болсон. Олон төрлийн химийн бодисоор ч амьсгалах хэрэггүй болжээ.
-Төхөөрөмжөө сонгох нь илүү асуудал болж байна уу?
-Би техникийг дандаа ашиглаад байх дургүй л дээ. Би үүнийг үзэн яддаг. Дижитал гэдэг нь нэг шат ахисны шинж ч гэлээ эцсийн эцэст зурагнаас чинь бүх зүйл шалтгаална. Чи үүнийгээ хэвлээд ширээн дээр тавилаа. Энэ баримтаас бусад нь хэнд ч хэрэггүй.
Хэрэв дижитал гэрэл зургийн тухай 10, эсвэл 12 жилийн өмнө ярилцсан бол илүү өөр яриа өрнөх байсан. Харин одоо бол асуух асуулт байхгүй гэж бодож байна.
Энэ бүгдийн дараа хэн нэг нь пинхол, Leica, 8x10 харагдацтай камер гээд ямар ч хэрэгсэлтэй байсан гэрэл зурагчин болохыг хүсэж л байвал үүндээ хүрэх болно. Энэ бол яг л яруу найраг.
Чи шүлгээ ширээн дээр тавилаа, уншлаа, хэн ч чамайг гараар бичсэн үү, эсвэл машинаар шивсэн үү гэдгийг чинь асуухгүй. Чамайг хэр удаан бичсэн, хэдэн удаа ноороглосон чинь хэнд ч хамаагүй.
Хэдэн ширхэг зураг авсан бэ. Хамаагүй. Нотолгоо бол хамгийн сүүлчийн зураг чинь юм.
Түүний авсан гэрэл зургуудаас түүвэрлэвэл:
Стив МакКарри: Заримдаа очих газраа бага судлах хэрэгтэй | ||
Үзсэн: 2903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.