Шууд Chart

Урт цагааны барилгыг нураана

2013-10-01 09:27:55

Нийслэлийн өмчит обьектод Соёлын төв өргөө, Урт цагаан гэсэн хоёр том байгууламж багтдаг бөгөөд урт цагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон юм.

Энэ жилийн хувьд СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварласан. Харин Урт цагааны барилгыг нурааж шинээр барилга барихаар болжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар бүртгэлтэй 630 орчим обьект байдаг бөгөөд судалгаа хийсний үндсэн дээр 86 байгууллагын түрээсийг нэмэхээр болсон байна.
Үүнд СТӨ, Спортын төв ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг газрууд багтаж байгаа аж. Мөн энэ ондоо багтаж 28 барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-аар оруулахаар ажиллаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Урт цагааны барилгыг нураана  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй