![](/uploads/201310/news/thumb/38a7886b9849adf72097ebccce94a015_x3.jpg)
“Ахмадын баяр” өдрийг тохиолдуулан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан. Тэгвэл өнөөдөр ахмадуудад зориулсан олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тухайлбал, 11:00 цагаас СТӨ-нд нийслэлийн Ахмадын хороо болон холбогдох албаныхан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах бол мөн 11:00 цагаас Сэргээн засалтын Үндэсний төвд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, холбогдох албаны хүмүүс хөгжлийн бэрхшлээлтэй ахмадуудад тэргэнцэр гардуулах юм байна.
Ахмадуудад тэргэнцэр гардуулна | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.