
Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болох юм. 2011 оноос хойш "дуншсан" энэхүү барилгыг цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү ашиглалтад ороход бэлэн болжээ.
Орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлэгийн шинэ байр 300 гаруй ортой байх бөгөөд нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байна. Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь эмнэлэгийн шинэ байр юм.
Цэргийн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ | ||
Үзсэн: 2066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.