![](/uploads/201310/news/thumb/8b8e304fde98444f90afcb8e5ee5a580_x3.jpg)
Өнгөрсөн шөнө нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн долоо, мөнгөн устай холбоотой нэг, зам тээврийн ослын нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Налайх дүүргийн VII хороо, Өвөр шандын гудамжинд айл шатаж аврах, гал унтраах 28 дугаар анги ажиллаж галыг унтраасан ч 40 настай, эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн Баянзүрх дүүргийн XIX хороо, Зүүн алтан өлгий, тус дүүргийн IV хороо, Цэргийн хотхоны гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал сөнөөгчид очиж галыг унтраажээ.
Галд өртөж амиа алдлаа | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.