Өчигдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар Төрийн ордонд очсон гэх мэдээлэл гарсан. Харин үүний дараа АТГ-аас Н.Энхбаярт зөвхөн зарлан дуудах хуудас хүргүүлсэн гэх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулж өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын ажилтнууд албан өрөөнд дур мэдэн халдаж хууль зөрчсөн талаар мэдээлэл хийсэн. Улмаар АТГ-т албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр АТГ-т албан шаардлага хүргүүлжээ.
Ц.Оюунбаатар АТГ-т албан шаардлага хүргүүлжээ | ||
Үзсэн: 2064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.